Бичиг хэргийн ажилтнуудад цахимаар сургалт зохион байгууллаа

Улсын бүртгэлийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад зориулсан цахим сургалтыг өнөөдөр /2020.04.17/ УБЕГ-ын Тамгын газраас зохион байгууллаа. Аймаг, нийслэл, дүүрэг дэх газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, үүнд мөрдөгдөх дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, цаашид анхаарах асуудал, мөн зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор уг сургалтыг зохион байгуулав. 

Удирдах ажилтны цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө

Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдрийн /2020.04.16/ сургалтаар Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, Санхүү төлөвлөлтийн газрын дарга С.Тэрбиш, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ нар тус тус илтгэлээ хэлэлцүүлэн, мэдээлэл хүргэв.

Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт болж байна

Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт өнөөдөр /2020.04.15/ эхэлж, байгууллагын дотоод үйл ажиллагааг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаарх санал, мэдээлэл солилцох, мөн орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг чиглэл, зөвлөмж өгөхөөр зохион байгуулагдаж байна.

Өнөөдрийн дасгалаа хийхэд бэлэн үү?

#Хүүхэд_Эрхэм_Хэрэглэгч
Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар,Голден Жим фитнес клуб хамтран "Хүүхэд эрхэм хэрэглэгч" уриан дор хүүхэд багачуудыг гэр бүлийн орчинд эрүүл идэвхтэй амьдралд суралцуулах үүднээс ОУ -ын ЗУМБА КИДС хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэж байна.

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ НИЙСЛЭЛИЙН ШУУРХАЙ ШТАБ-ын МЭДЭЭЛЭЛ

Хяналтын 8 цэг дээр Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 118 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна. Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна. 2020 оны 3-р сарын 19-ний 08 цагийн байдлаар 8 товчоогоор орсон 8543, гарсан 8672, нийт 17215 тээврийн хэрэгсэл, орсон 22048, гарсан 24447, нийт 46495 зорчигч хяналт тандалтад хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel