Улсын бүртгэлийн байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Монгол Улсад коронавируст халдвар /COVID-19/ бүртгэгдэж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж өнөөдөр /2020.03.13/ Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх тухай шийдвэр гаргалаа.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийдийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18 ны А/369 дугаар захирамжаар Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдварын эрсдэлийг бууруулах, тархалт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, МишээлДрагон, Оргил/-ийн ажлын цагийн хуваарийг 2002 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилсөн болно.

Мэдээлэл

Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?

Одоогоор үүсгэгч вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.

Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Шинэ коронавирус, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэх эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 378 ажилтан, албан хаагч 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд 9 дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт шинэ коронавирус, томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд эргүүлийн үүргийг батлагдсан хуваарийн дагуу гүйцэтгэж байна.

MGLRADIO-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН РАДИО "Өдрийн хөтөлбөр"-өөр Иргэний үнэмлэх захиалах тухай...

#MGLRADIO-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН РАДИО "Өдрийн хөтөлбөр"-өөр хөтлөгч Гэрлээтэй утсаар холбогдож сонсогчдод Иргэний үнэмлэх захиалах талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч С.Алтантуяа мэдээлэл өглөө.

Мэдээллийг та ЭНД дарж сонсох боломжтой

MGLRADIO-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН РАДИО "Өдрийн хөтөлбөр"-өөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шинэ орон сууц бүртгүүлэх тухай.

#MGLRADIO-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН РАДИО "Өдрийн хөтөлбөр"-өөр хөтлөгч Гэрлээтэй утсаар холбогдож сонсогчдод Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шинэ орон сууц бүртгүүлэх талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч М.Батцэцэг мэдээлэл өглөө.

Мэдээллийг та ЭНД дарж сонсох боломжтой

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel