Улсын бүртгэлийн байгууллагын 10-р сарын тоон мэдээ

“Ажил, мэргэжлийн уралдаан”-д ХУД дэх Улсын бүртгэлийн хэлтэс тэргүүллээ

Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80-н жилийн ойг угтан Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдөр /2020.10.30/ нийслэлийн улсын бүртгэгч нарын дунд “Ажил, мэргэжлийн уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд нийслэлийн 9 дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 6 баг оролцож, гурван төрөлд өрсөлдсөн юм. Үүнд, багийн мэндчилгээ, хууль, эрх зүйн асуулт, хариулт болон гэрийн даалгавар болох “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилт ба бодит амьдрал” сэдвийн дор ур чадвар, мэдлэг, авхаалж самбаагаа уралдуулав.

Сонгогчдын нэгдсэн мэдээллийн санг баталгаажууллаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, улс төрийн нам болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.22/ болж, ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах орон нутгийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын зарим асуудлыг хэлэлцлээ.

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel