КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ НИЙСЛЭЛИЙН ШУУРХАЙ ШТАБ-ын МЭДЭЭЛЭЛ

Хяналтын 8 цэг дээр Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 118 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна. Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна. 2020 оны 3-р сарын 19-ний 08 цагийн байдлаар 8 товчоогоор орсон 8543, гарсан 8672, нийт 17215 тээврийн хэрэгсэл, орсон 22048, гарсан 24447, нийт 46495 зорчигч хяналт тандалтад хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Нийслэлээс Монгол улс дахь олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд тандалт судалгааг Хяналтын 6 цэг дээр хийж байна. Шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэх эргүүлд 1398 төрийн албан хаагч 420 чиглэлд ажиллаж, 1308 зөрчил илрүүлсэн байна.