Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлдөг боллоо

Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгох тухай 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол Улсын 3асгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж, цахим засгийг бодитой хэрэгжүүлэх" зорилтын хүрээнд хэд хэдэн албан даалгавар хүргүүлсэн билээ.

e-barimt аппликейшн ашиглан бүртгэлийн үйлчилгээний төлбөр төлөх талаар сургалт зохион байгууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд /2018.11.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон/ төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ гэж заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

21 аймгийн 330 сум, нийслэлийн 152 хороо болон хилийн чанад дахь ДТГ-ын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гаас “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан БНСУ-аас КОЙКА-гийн судалгааны баг Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа билээ.

КОЙКА болон УБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хуралдаж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гаас “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлэхээр болсон билээ.

КОЙКА-гаас Улсын бүртгэлийн байгууллагад төсөл хэрэгжүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзав

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж өнөөдөр /2019.10.07/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга хатагтай Ким Сү Янгь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сайжруулсан хатуу түлшийг ашиглах зуухыг галлах зөвлөмж

"Таван толгой түлш" ХХК-ны сайжруулсан шахмал түлшийг та түлэхдээ ямар зууханд түлэхээс хамааран галлах галлагааны арга нь өөр байна. Тиймээс та зөв горимоор галлагаа хийн гарах дулааныг бүрэн ашиглаарай.
Цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе!

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel