Захиргааны хэлтэс

Тус хэлтэс нь Дарга, Хяналтын улсын ахлах байцаагч, Ахлах мэргэжилтэн-ерөнхий нягтлан бодогч, Нягтлан бодогч 2, Мэргэжилтэн 2, Програмист буюу сүлжээний инженер, бичиг хэрэг, Нярав гэсэн нийт 10 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиг үүрэг

•    Нийслэлийн бүртгэлийн байгууллагын өдөр тутмын  үйл ажиллагааг хэвийн явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, нэгжүүдийн ажлыг уялдуулан зохион байгуулах
•    Холбогдох хууль, дүрэм, журам, дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэх, санал боловсруулах
•    Үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр, ажлын удирдамж чиглэлийн төсөл боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах
•    Нийслэлийн улсын  бүртгэлийн байгууллагын тайлангийн хурал, нэгдсэн сургалт, семинар, олон нийтийн арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах
•    Байгууллагын санхүү, төсвийн үйл ажиллагаа, цалин хөлс, тайлан, тооцоо, төсвийн орлого бүрдүүлэлт, өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах
•    Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах зорилгоор улсын бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, бүртгэлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох
•    Байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангаж сурталчлах, мэдээллийн самбар, цахим хуудсыг тогтмол ажиллуулах, ажилтан албан хаагчдын техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, сервер компьютерийн ашиглалт хадгалалт, хамгаалалтыг хариуцах,  нууцлалыг сахих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
•    Байгууллагын албан бичиг хэргийг стандартын дагуу эрхлэн хөтлөх, байгууллагын архивын үйл ажиллагааг хариуцах
•    Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, холбогдох арга хэмжээг авах,  хариу өгөх
•    Хүний нөөцийн болон шагнал урамшуулал, сахилга, хариуцлагын асуудлыг эрхлэн хөтлөх,  нэгдсэн мэдээллийн  сан бүрдүүлэх
•    Дүүргүүдийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах хүн хүч, санхүү, эд материалын хангалт үйлчилгээг тасралтгүй хийх

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь