УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 11-р сарын 01, Даваа гариг, 22:18

Монгол Улсын иргэний шинэчилсэн бvртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишvvд ээ, Та бvхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсад бvртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож бэхжvvлэх, vйл ажиллагааг сайжруулж төгөлдөршvvлэх нь Засгийн газрын хөтөлбөрт туссан гол зорилтуудын нэг мөн.

Дэлгэрэнгүй...
 
Иргэний шинэчилсэн бүртгэл 82.9 хувьтай байна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 11-р сарын 01, Даваа гариг, 22:17

Иргэний шинэчилсэн бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 666651 иргэн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 82.9 хувь байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ Багануур дүүрэг-94.9 хувь, Багахангай дүүрэг-90.8 хувь, Чингэлтэй дүүрэг-89.3 хувь тус тус хамруулсан нь бусад дүүргийн бүртгэлээс илүү хувьтай байна. Нийслэлийн иргэд та бүхэн харъяа дүүргийн хороондоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаагаа авч очин иргэний шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан боловч Халамжийн үйлчилгээний газарт нэр нь очихгүй 1 сараас дээш хугацаагаар хүлээж байгаа иргэд холбогдох мэдээллийг Улсын Бүртгэлийн ерөнхий газарт хандах болон "Бүртгэлийн лавлах 1890" утаснаас авна уу.

 
Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг сургууль дээр нь бүртгэнэ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 25, Даваа гариг, 22:17

Нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон бусад их дээд сургуулиудтай хамтран шинэчилсэн бүртгэлд 2010 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн сургууль дээр нь бүртгэж эхлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээний бүх их дээд сургуулиудад албан бичиг хүргүүлэн бүртгэл хийх өдрийг зарласан. Оюутан залуус та бүхэн тухайн бүртгэл хийх өдөр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ очин бүртгүүлнэ үү. Харин нийслэлд байнга оршин суудаг оюутнуудын хувьд тухайн оршин суугаа газрын хороондоо бүртгүүлнэ.

 
Иргэний шинэчилсэн бүртгэлд 76.5 хувьтай байна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 21, Пүрэв гариг, 22:16

Иргэний шинэчилсэн бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 615630 иргэн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 76.5 хувь байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ Багануур дүүрэг-92.2 хувь, Багахангай дүүрэг-86.2 хувь, Чингэлтэй дүүрэг-83.6 хувь тус тус хамруулсан нь бусад дүүргийн бүртгэлээс илүү хувьтай байна. Нийслэлийн иргэд та бүхэн харъяа дүүргийн хороондоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаагаа авч очин иргэний шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан боловч Халамжийн үйлчилгээний газарт нэр нь очихгүй 1 сараас дээш хугацаагаар хүүлээж байгаа иргэд холбогдох мэдээллийг Улсын Бүртгэлийн ерөнхий газарт хандах болон "Бүртгэлийн лавлах 1890" утаснаас авна уу

 


Хуудас 69-с 67

Хайх

Лавлагаа үйлчилгээний цахим систем

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим систем

Бүртгэлийн сүлжээтэй хороо

ШИЛЭН ДАНС

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр5
mod_vvisit_counterӨчигдөр149
mod_vvisit_counterЭнэ 7 хоног707
mod_vvisit_counterЭнэ сар1648
mod_vvisit_counterНийт450214