2010 оны 11 сарын 23-нд Бүртгэлийн байгууллагын 70 жилийн ой болно PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 07, Пүрэв гариг, 22:15

Засгийн газрын 2010 оны 235 тоот тогтоолоор 11 дүгээр сарын 23-ны өдрийг "Улсын бүртгэлийн ажилтны өдөр" болгох шийдвэр гарсан. Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан "Улсын бүртгэл-70" аян улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилах, нийтэд ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх гэх мэт ажлуудыг хийж байна. 2010 оны 11 сарын 23-нд Бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.

 
“ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫН ӨДӨР” PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 22:13

Нийслэлийн өдрийг угтан “ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫН ӨДӨР” үйл ажиллагааны хүрээнд иргэдэд хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цаг завыг хэмнэх үүднээс 2010 оны 10 сарын 9-ний бямба гарагт “Нээлттэй хаалга”-ны өдөр дүүрэг, хороодуудад зохион байгуулж ажиллах тул та бүхэн Нийслэлийн Бүртгэлийн газар болон харъяа дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгаар иргэний бүртгэлийн үйлчилгээ авах, хорооддоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаагаа авч очин иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана уу.

 
Иргэний шинэчилсэн бүртгэл 11 сард дуусна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 15, Баасан гариг, 22:09

2010 оны 10 дугаар сарын 01-нд иргэний шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж дуусгах боломжгүй болсон тул Улсын Бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд, нийслэлийн төвийн дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгийн дарга нар, хороодын иргэний бүртгэлийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг эрчимжүүлэх,  холбогдох санал хүсэлт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уг уулзалтаар хорооны иргэний бүртгэлийн ажилтнуудад өдөр тутам тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, иргэний шинэчилсэн бүртгэлийг 11 сард багтаан дуусгах шийдвэр гарлаа.  Иргэний шинэчилсэн бүртгэлийг 11 сарыг дуустал хойшлуулсантай холбогдуулан иргэдийн идэвхи 9 сартай харьцуулахад бага байна. Энэ хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд иргэний шилжин суурьших хөдөлгөөн, гадаад паспортын бүртгэл, халамж үйлчилгээ гэх мэт төрийн үйлчилгээг үзүүлэхгүй байхаар болж байна. Иймд иргэд та бүхэн шинэчилсэн бүртгэлдээ яаравчлан бүртгүүлнэ үү.

 
Иргэний шинэчилсэн бүртгэл 51.7 хувьтай байна PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 20, Даваа гариг, 22:09

Иргэний шинэчилсэн бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 416091 иргэн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 51.7 хувь байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ  Багануур дүүрэг-75 хувь, Багахангай дүүрэг-71.4 хувь, Сүхбаатар дүүрэг-54.2 хувь тус тус хамруулсан нь бусад дүүргийн бүртгэлээс илүү хувьтай байна. Иймд Нийслэлийн иргэд та бүхэн харъяа дүүргийн хороондоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаагаа авч очин иргэний шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Холбогдох мэдээллийн дүүргийнхээ Бүртгэл мэдээллийн тасагт хандах болон "Бүртгэлийн лавлах 1890" утаснаас авна уу.

 


Хуудас 61-с 61

Хайх

ШИЛЭН ДАНС

Нийгмийн даатгал

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр59
mod_vvisit_counterӨчигдөр75
mod_vvisit_counterЭнэ 7 хоног587
mod_vvisit_counterЭнэ сар1426
mod_vvisit_counterНийт399709