Цэргийн бүртгэл 2020

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжаар Цэргийн бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл явагдаж байна. Монгол Улсын  Батлан хамгаалах тухай хуулийн 18.1.1-дэх заалтын дагуу НУБГ-ын бүх хэлтсүүд эрэгтэй албан хаагчдаа Цэргийн бүртгэлд хамруулж иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөлийг олгоно уу.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн түр зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн түр зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох болсныг мэдэгдье.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүй, дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг УБЕГ-ын Тамгын газрын байранд 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Бямба гарагт /2019.10.26/ УБЕГ-аас “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой 2019 оны 11 дүгээр сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 26-нд буюу энэ Бямба гарагт Улсын бүртгэлийн байгууллагын бүх газар, хэлтэст “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болов.

БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛОН ДУГУЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/953 дугаар захирамжаар биеийн тамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг нийслэлийн иргэд, оюутан залуучуудын дунд зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто машины замын зүүн хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн гүйлт, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д дугуйн тэмцээн зохион байгуулагдана. Байгууллагынхаа ажилтан, албан хаагчдаа өргөнөөр хамруулан оролцуулах ажлыг зохион байгуулан удирдлагаар хангаж ажиллана уу. Бүх нийтийн гүйлт болон дугуйн тэмцээний зааврыг хавсаргав.

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel