Улсын бүртгэлийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад зориулсан цахим сургалтыг өнөөдөр /2020.04.17/ УБЕГ-ын Тамгын газраас зохион байгууллаа. Аймаг, нийслэл, дүүрэг дэх газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, үүнд мөрдөгдөх дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, цаашид анхаарах асуудал, мөн зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор уг сургалтыг зохион байгуулав.
Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт өнөөдөр /2020.04.15/ эхэлж, байгууллагын дотоод үйл ажиллагааг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаарх санал, мэдээлэл солилцох, мөн орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг чиглэл, зөвлөмж өгөхөөр зохион байгуулагдаж байна.