Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулилалтад оролцож байна.

Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын гамшгаас хамгаалах алба нь 10 нэгж 50 хүний бүрэлдэхүүнтэй, 10 авто машинтайгаар “коронавирусийн халдвар /ковид-19/-т цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулилалтад оролцож байна.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 сарын 6 - 8 өдрүүдэд хүртэл хөл хориотой ажиллаж байгаа үед тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Долоо хоногийн тойм /UB/

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баасандоржийг томилохыг 76.9 хувиар дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.04.30/ нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Иргэний улсын бүртгэлийн системийн шинэчлэлийг энэ онд дуусгана

Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын ахлах бүртгэгч нарт зориулсан цахим сургалтыг өнөөдөр /2020.04.22/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгууллаа.

Хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын систем

Эрхэм та системд нэвтэрснээр оноосон нэр хайх, хүсэлт илгээх, өмнө илгээсэн хүсэлтүүдийнхээ шийдвэрлэлтийг харах боломжтой.
www.les.burtgel.gov.mn

Манай хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 22, "NORTH" center.

 

Холбоо барих:

Утас : 1800-1890; 1900-1890; 7777-1890  Дэлгэрэнгүй...
И-мэйл хаяг : niislel@burtgel.gov.mn
Вэб сайт : www.nubg.ub.gov.mn
фэйсбүүк : www.facebook.com/burtgel