Шинэ коронавирус, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэх эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 378 ажилтан, албан хаагч 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд 9 дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт шинэ коронавирус, томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд эргүүлийн үүргийг батлагдсан хуваарийн дагуу гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд 16350 иргэнд зөвлөмж танилцуулж, 14932 ширхэг зөвлөмжийг тарааж, 2327 аж ахуйн нэгж, байгууллагын ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, 1437 зөрчил гаргасан иргэнд анхааруулга, сануулгыг өгсөн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хамт олондоо талархал илэрхийлье.