Үйлчилгээний төлбөрийг Гэрэгэ киоскоор төлдөг боллоо.

Гэрэгэ киоскоор Улсын Бүртгэлийн 18 төрлийн үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой болсон ба

✅ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбар, 

✅ Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, 
 100 айл дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний 1 дүгээр байр

гэсэн байршлуудад Гэрэгэ киоскууд байрлуулж ажиллаж байна.

9 сардаа багтаад Улсын бүртгэлийн 50 төрлийн үйлчилгээний төлбөрийг бүх дүүргийн Тамгын Газар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох нийт 10 байршилд байрлах Гэрэгэ киоскоор хураамжийг төлөх боломжтой болно.