“Иргэний бичиг баримтын тухай ерөнхий ойлголт, шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх” сэдэвт сургалт зохион байгууллаа Хэвлэх
2017 оны 3-р сарын 25, Бямба гариг, 16:01

ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс элсэлтийн ерөнхий шалгалтанд ороход бичиг баримт бүрэн байх, Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан анх удаагаа сонгуульд орох эрх үүссэн иргэдэд иргэний бичиг баримттай болгох,

бичиг баримтын зөрчилгүй дүүрэг болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 1400 орчим сурагчдад “Иргэний бичиг баримтын тухай ерөнхий ойлголт, шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх” сэдэвт сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 20-24-ны хооронд зохион байгууллаа