СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Хэвлэх
2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 15:40

Монгол улсын ХЗДХЯ-аас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, улсын бүртгэлийн байгууллагын ажил үйлчилгээг сурталчлан зорилгоор Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн алслагдсан хороо болох 14 дүгээр хорооны 59 дүгээр сургууль болон 165-р цэцэрлэгийн нийт 50 багш, ажилтнуудад Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Хэлтсийн дарга С. Оюун-Эрдэнэ, Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д. Оюунтүлхүүр, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга С. Мөнхзаяа болон улсын бүртгэгч нар оролцож , Иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр гарын авлага болон тараах материал тараан, оролцогсдын сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиллалаа.
Сургалтанд хамрагдсан багш, албан хаагчид улсын бүртгэлийн талаарх иргэдэд чиглэгдсэн сургалтыг удаа дараа зохион байгуулах хүсэлтийг тавьж, сургалт зохион байгуулсан ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСЭЭС