"UNFIEND" хөдөлгөөнд нэгдээрэй Хэвлэх
2018 оны 9-р сарын 27, Пүрэв гариг, 14:15

Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан бусдыг залилах, нууцалсан нэр хаягаас насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, амиа хорлох хүчирхийлэлд өдөөн турхирах, бусдыг үндэслэлгүй гүтгэж гутаан доромжлох зэрэг гэмт хэрэг зөрчлүүд дийлэнх хувь нь бүртгэгджээ. Дээрх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй "UNFIEND" хөдөлгөөнийг манай газар дэмжин хамтран ажиллаж байна.

Та бүхэн энэ хөдөлгөөнд нэгдэн "Амьд харилцааг дэмжиж анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй"

 

UNRIEND дууг сонсоод үзээрэй