Цаг үе, үйл явдал
УЛСЫН АХЛАХ БОЛОН ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ PDF Хэвлэх И-мэйл

Тус газрын гадаадад зорчих эрхийн улсын бүртгэгч нарт хуурамч тамга тэмдэг, гарын үсэг, ижил дүр төрхтэй хүнийг ижилсүүлэн таних, үнэт цаасны нууцлалыг мэдэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны  11 сарын 01-ний өдөр УБЕГ-ын сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд НУБГ-ийн Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Байгалмаа сургалтыг нээн чиглүүлж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн ахлах шинжээч Б.Бат-Эрдэнэ, мэргэшсэн шинжээч Б.Эрдэнэ-Очир, ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн ахлах офицер Д.Түвшинцэнгэл, УБЕГ-ын  Мэдээлэл  Технологийн  газрын мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн нар хичээл заав.

Дэлгэрэнгүй...
 
АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО. PDF Хэвлэх И-мэйл

2018 оны 11 дүгээр сарын 03 өдөр Монголын хүүхдийн ордны их танхимд тус газрын албан хаагч нар сургалтанд хамрагдлаа. Сургалтаар Төрийн албаны тухай болон Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмын танилцуулга болж өрнөлөө.

Дэлгэрэнгүй...
 
"UNFIEND" хөдөлгөөнд нэгдээрэй PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 9-р сарын 27, Пүрэв гариг, 14:15

Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан бусдыг залилах, нууцалсан нэр хаягаас насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, амиа хорлох хүчирхийлэлд өдөөн турхирах, бусдыг үндэслэлгүй гүтгэж гутаан доромжлох зэрэг гэмт хэрэг зөрчлүүд дийлэнх хувь нь бүртгэгджээ. Дээрх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй "UNFIEND" хөдөлгөөнийг манай газар дэмжин хамтран ажиллаж байна.

Та бүхэн энэ хөдөлгөөнд нэгдэн "Амьд харилцааг дэмжиж анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй"

 

UNRIEND дууг сонсоод үзээрэй

 
“Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” аянд нэгдье PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 9-р сарын 20, Пүрэв гариг, 20:27

Авлигатай тэмцэх, үл зөвшөөрөх үзлийг түгээн дэлгэрүүлэх, хор уршигийг ухамсарлах үзлийг төлөвшүүлэх үүднээс “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” аянд нэгдэж “Би авлига авахгүй, өгөхгүй” уриалгыг дэвшүүлэн авлигагүй нийгмийн төлөө өнөөдрөөс өөрсдөөсөө эхлэн ажиллаж байна.

 
Л.Мөнхбаатар: Төрийн үйлчилгээ үзүүлэхэд иргэдээс бүртгэлийн мэдээлэл шаардахгүй байхыг зорьсон PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 6-р сарын 25, Даваа гариг, 16:49

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 48-с 2

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь