Цаг үе, үйл явдал
Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүллээ PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 30, Пүрэв гариг, 16:37

Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас гэрэл ойлгогч хуулгаар хийсэн замын тэмдгийг шөнийн 21 цагт Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлын замын хоёр талд байршуулж, туршилаа. Туршилт хийсэн хуулга нь олон улсад өргөн ашиглагддаг бөгөөд гэрлийн тусгалыг хүлээн авч буцаан ойлгох чадвар нь өндөр юм.

Дэлгэрэнгүй...
 
“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн зүгээс 20 мянган картыг иргэдэд үнэгүй тараана PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 28, Мягмар гариг, 16:35

Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхэлсэн бөгөөд 2017 оны 4-р сарын 01-ээс эхлэн  иргэд зөвхөн картаар үйлчлүүлдэг болно. Уг ажлын хүрээнд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн зүгээс 20 мянган картыг амьжиргааны түвшин доогуур иргэдэд үнэгүй тараахаар болоод байгаа аж. Одоогийн байдлаар карт борлуулах цэг 449 байгаа бол тоог 31-ээр нэмэгдүүлж 480 болгохын зэрэгцээ эдгээр цэгүүд өглөө 06.00-аас эхлэн оройны 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал авах аж.

Дэлгэрэнгүй...
 
Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 28, Мягмар гариг, 16:30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.

Дэлгэрэнгүй...
 
МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 10:02

 
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчлийг цэгцэлж байна PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 09:08

Оюуны өмч, улсын бүртгэлийн Хяналтын газраас 03 дугаар сарыг  “Шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цэгцлэе” аян болгон зарласан.

Тус аяны хүрээнд иргэдийн хаягийн зөрчлийг арилгах, сонгогчийн сонгох эрхийг хангах зорилгоор шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчилтэй иргэдийн мэдээллийг   аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/1363 дугаартай албан тоотоор, чиглэлийн хамт хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 47-с 8

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь