Цаг үе, үйл явдал
Иргэний шинэчилсэн бүртгэл 11 сард дуусна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 15, Баасан гариг, 22:09

2010 оны 10 дугаар сарын 01-нд иргэний шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж дуусгах боломжгүй болсон тул Улсын Бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд, нийслэлийн төвийн дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгийн дарга нар, хороодын иргэний бүртгэлийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг эрчимжүүлэх,  холбогдох санал хүсэлт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уг уулзалтаар хорооны иргэний бүртгэлийн ажилтнуудад өдөр тутам тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, иргэний шинэчилсэн бүртгэлийг 11 сард багтаан дуусгах шийдвэр гарлаа.  Иргэний шинэчилсэн бүртгэлийг 11 сарыг дуустал хойшлуулсантай холбогдуулан иргэдийн идэвхи 9 сартай харьцуулахад бага байна. Энэ хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд иргэний шилжин суурьших хөдөлгөөн, гадаад паспортын бүртгэл, халамж үйлчилгээ гэх мэт төрийн үйлчилгээг үзүүлэхгүй байхаар болж байна. Иймд иргэд та бүхэн шинэчилсэн бүртгэлдээ яаравчлан бүртгүүлнэ үү.

 
2010 оны 11 сарын 23-нд Бүртгэлийн байгууллагын 70 жилийн ой болно PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 07, Пүрэв гариг, 22:15

Засгийн газрын 2010 оны 235 тоот тогтоолоор 11 дүгээр сарын 23-ны өдрийг "Улсын бүртгэлийн ажилтны өдөр" болгох шийдвэр гарсан. Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан "Улсын бүртгэл-70" аян улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилах, нийтэд ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх гэх мэт ажлуудыг хийж байна. 2010 оны 11 сарын 23-нд Бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.

 
Иргэний шинэчилсэн бүртгэл 51.7 хувьтай байна PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 20, Даваа гариг, 22:09

Иргэний шинэчилсэн бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 416091 иргэн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 51.7 хувь байна. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ  Багануур дүүрэг-75 хувь, Багахангай дүүрэг-71.4 хувь, Сүхбаатар дүүрэг-54.2 хувь тус тус хамруулсан нь бусад дүүргийн бүртгэлээс илүү хувьтай байна. Иймд Нийслэлийн иргэд та бүхэн харъяа дүүргийн хороондоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаагаа авч очин иргэний шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Холбогдох мэдээллийн дүүргийнхээ Бүртгэл мэдээллийн тасагт хандах болон "Бүртгэлийн лавлах 1890" утаснаас авна уу.

 
Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудыг сургууль дээр нь бүртгэнэ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 22:14

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн талаар болон цаашид эрчимжүүлэхэд анхаарч, зуныхаа амралтаар орон нутагтаа очоогүй, өөр орон нутагт сурч буй оюутан залуус мөн хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд , хугацаат цэргийн албанд алба хашиж буй цэргүүдийг бүртгэх талаар санал, асуулга тавьсан байна. Үүний дагуу Засгийн газраас Улсын хэмжээний их, дээд сургуулийн оюутнуудыг хугацаат цэргийн албан хаагчдыг тухайн сургууль, анги дээр нь шинэчилсэн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох яам, агентлагтай хамтарч ажиллахаар хүсэлтээ хүргүүлээд байна. Орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд байнга оршин суугаа хаягаараа бүртгэлд хамрагдвал хичээлээсээ чөлөө авах, орон нутагтаа буцах цаг хугацаа, замын зардал, санхүүгийн хувьд оюутнуудад ихээхэн хүндрэл гарах учраас эхний ээлжинд Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон бусад их дээд сургуулиудтай хамтран шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй оюутнуудыг сургууль дээр нь бүртгэхээр төлөвлөөд байна.

Харин нийслэлд байнга оршин суудаг оюутнуудын хувьд тухайн оршин суугаа газрын хороондоо бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн оюутнуудаас гадна хугацаат цэргийн албан хаагч, хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс гэх мэт байнга оршин суух хаягаараа бүртгүүлэх боломжгүй хүмүүсийг Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг холбогдох газруудтай нь хамтран бүртгэнэ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх оюутан, сурагчдыг төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэй бүртгэнэ. Иймд оюутан сурагчдыг баримт бичгийн зөрчилгүй шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх бэлтгэлээ хангаж байхыг анхааруулж байна.

 
Налайх дүүргийн Бүртгэл мэдээллийн тасаг үзүүлэх сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 06, Бямба гариг, 22:31

2010 оны ажлын үр дүнгээр нийслэлийн хэмжээнд 9 дүүргээс 1-р байранд орсон Налайх дүүргийн Бүртгэл мэдээллийн тасаг Нийслэлийн Бүртгэлийн газрын ажилчид болон бусад дүүргүүдийн Бүртгэл мэдээллийн тасгийн ажилтнуудын дунд 2011 оны 2 дугаар сарын 11-нд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үзүүлэх сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар харилцан туршлага судлах, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал болон цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сургалтанд Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын Иргэний Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Бүртгэл мэдээллийн тасгийн дарга Б.Наранцэцэг нар оролцон ажилтнуудаас гаргасан асуулт, санал хүсэлтэнд хариулт өглөө.

 


Хуудас 47-с 46

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь