Цаг үе, үйл явдал
“БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ, ЁС ЗҮЙ, АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР 234 АЛБАН ХААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 08, Баасан гариг, 11:43

"Байгууллагын үйлчилгээний стандарт, ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Нийслэл (НҮНТ-ын Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил), 9 Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 234 албан хаагч нар хамрагдлаа.

Энэхүү сургалтын сургагч багшаар Төрийн удирдлагын академийн ахлах багш В.Удвал, Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар Нийслэлийн төр захиргааны 5-р байр “Б” корпус буюу Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Дэлгэрэнгүй...
 
Ч.Эрдэнэчимэг: Иргэний үнэмлэхээ гээвэл 250 мянган төгрөгөөр торгоно гэдэг ташаа мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 8-р сарын 22, Мягмар гариг, 09:11

Зөрчлийн тухай хуульд Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой ямар заалт тусгасан талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 6-р сарын 19, Даваа гариг, 15:18

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ.

Дэлгэрэнгүй...
 
ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын спортын наадамд ОӨУБЕГ-ын баг тамирчид амжилттай оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 11:25

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архив үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон тавдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллав PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 11:21

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан, Нийслэлийн Төрийн үйлчилгээний Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдэд байрлах улсын бүртгэлийн нэгжид ажиллах удирдамжийн дагуу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, тус газрын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам, улсын бүртгэгч Т.Золбаяр, Б.Авирмэд нар 05 дугаар сарын 9-ний өдөр Дүнжингарав төвд, 05 дугаар сарын 10-ны өдөр Мишээл, Драгон төвүүдэд байрлах улсын бүртгэлийн нэгжид тус тус ажиллав.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 42-с 1

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь