УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2017 оны 9-р сарын 27, Лхагва гариг, 17:29

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 9-дүгээр сарын 26-нд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Тус зөвлөгөөн дээр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс НЗД-н А/17 тоот захирамжийн хэрэгжилт ба Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийхэд баримталж буй эрх зүйн акт, журам, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөн ямар цаг үеүүдэд ихсэж буурч байгаа, сүүлийн 3 жилээрх шилжилт хөдөлгөөний байдал, дүүргийн хороодын хэмжээнд шилжилт хөдөлгөөний ялгаатай онцлог байдал зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.

 

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь