ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын спортын наадамд ОӨУБЕГ-ын баг тамирчид амжилттай оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 11:25

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архив үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон тавдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Уг тэмцээнд 11 байгууллагын 500 гаруй тамирчин оролц...сон бөгөөд снукер билльярд, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр хурд, хүч, авьяас, чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг алтан медаль, боулингийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Мөн сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй багийн тамирчин С.Мөнхсанчир "Шилдэг" -ээр шалгарлаа. Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Архивын ерөнхий газар, дэд байранд Хил хамгаалах ерөнхий газар шалгарсан бол тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.


 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь