× Судалгаа

☰ Туслах цэс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллав
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллав PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 11:21

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан, Нийслэлийн Төрийн үйлчилгээний Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдэд байрлах улсын бүртгэлийн нэгжид ажиллах удирдамжийн дагуу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, тус газрын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам, улсын бүртгэгч Т.Золбаяр, Б.Авирмэд нар 05 дугаар сарын 9-ний өдөр Дүнжингарав төвд, 05 дугаар сарын 10-ны өдөр Мишээл, Драгон төвүүдэд байрлах улсын бүртгэлийн нэгжид тус тус ажиллав.

Дээрх удирдамжийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд байрлах улсын бүртгэлийн нэгжийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа, цахим мэдээллийн сан, улсын бүртгэгч нарын ажлын ачаалал, тулгамдаж буй асуудал, албан хэрэг хөтлөлт, архив, түүний аюулгүй байдалтай танилцан, холбогдох чиглэл зөвлөмж өглөө.