Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчлийг цэгцэлж байна PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 09:08

Оюуны өмч, улсын бүртгэлийн Хяналтын газраас 03 дугаар сарыг  “Шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цэгцлэе” аян болгон зарласан.

Тус аяны хүрээнд иргэдийн хаягийн зөрчлийг арилгах, сонгогчийн сонгох эрхийг хангах зорилгоор шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчилтэй иргэдийн мэдээллийг   аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/1363 дугаартай албан тоотоор, чиглэлийн хамт хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Одоогоор улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчилтэй байсан 1295 иргэний бүртгэлийн зөрчлийг арилгаад байна. Мөн Баян-Өлгий, Увс, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчилтэй иргэдийн мэдээллийг бүрэн арилгалаа.

Иргэд тухайн амьдарч байсан газраасаа шилжин явсан тухай бүртгэлээ хийлгэсэн боловч шилжин ирсэн газраа бүртгүүлэхгүй байх, мөн үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдсан боловч шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй байгаагаас дээрх зөрчлүүд үүсээд байна.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь