Стратегийн зорилт

Тус газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны болон байгууллагын хөгжлийн дараах стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ

а/ Үйл ажиллагааны стратеги
2.5.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.5.2.Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, оюуны өмч, бүртгэлийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх;
2.5.3.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааны арга зүйг боловсронгуй болгох;
2.5.4.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, дэвшлийг нэвтрүүлэн ашиглах;
2.5.5.Аж үйлдвэрийн өмч буюу шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалттай холбоотой төрийн үйлчилгээг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу мэргэжлийн өндөр түвшинд, нээлттэй, түргэн шуурхай үзүүлэх;
2.5.6.Зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг хангах;
2.5.7.“Оюуны өмчийн үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх замаар инноваци, технологи дамжуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх;
2.5.8.Үйл ажиллагааны хяналтыг сайжруулах;
2.5.9.Хамтын ажиллагааг хөгжүүлэх.

б/ Байгууллагын хөгжлийн стратеги
2.5.10.Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг цаг үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох;
2.5.11.Байгууллагын хүний нөөцийг чадавхийг байнга нэмэгдүүлэх;
2.5.12.Байгууллагыг санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь стратегийн зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааны зорилтыг дэвшүүлэн ажиллана:

2.6.1.Стратегийн нэгдүгээр зорилт /Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох/-ын хүрээнд:
2.6.1.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн эрх зүйн орчинг боловсронгуй  болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх;
2.6.1.2.Хууль тогтоомжид нийцүүлэн оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх.
2.6.2. Стратегийн хоёрдугаар зорилт /Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх,үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх/-ын хүрээнд:
2.6.2.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдамжаар хангах замаар үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.6.2.2.Оюуны өмч, улсын бүртгэлийн мэдээллийг хэрэглээнд оруулах дундын өгөгдөл солилцооны системийг бий болгох;
2.6.2.3.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн дагуу эрхлэн явуулж, иргэд, байгууллагад бүртгэлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх;
2.6.2.4.Оюуны өмч, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, архивыг хөтлөх, баяжуулах, нууцлал, аюулгүй байдлыг хангах;
2.6.2.5.Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийг бүртгэлийн нэгдсэн онлайнсүлжээндхолбож орон зайнаас хамааралтай үйлчилгээний шат дамжлагыг арилгах;
2.6.2.6.Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.
2.6.3.Стратегийн гуравдугаар зорилт /Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааны арга зүйг боловсронгуй болгох/-ын хүрээнд:
2.6.3.1.Улсын бүртгэл хөтлөх, бүртгэлд хяналт тавих үйл ажиллагааны арга зүйг боловсронгуй болгох;
2.6.4.Стратегийн дөрөвдүгээр зорилт /Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, дэвшлийг нэвтрүүлэн ашиглах/-ын хүрээнд:
2.6.4.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шинэ үеийн програм хангамж, техник, технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааны өртөг зардал болон үйлчилгээний шат дамжлагыг бууруулах;
2.6.4.2.Төв, орон нутгийн салбар, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийн хангалтыг зохион байгуулах.
2.6.5.Стратегийн тавдугаар зорилт /Аж үйлдвэрийн өмч буюу шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалттай холбоотой төрийн үйлчилгээг хууль тогтоомж, Монгол

Улсын олон улсын гэрээний дагуу мэргэжлийн өндөр түвшинд, нээлттэй, түргэн шуурхай үзүүлэх/-ын хүрээнд:

2.6.5.1.Шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалт хүссэн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх;
2.6.5.2.Аж үйлдвэрийн өмчийн болон лицензийн гэрээний бүртгэл хөтлөх;
2.6.5.3.Патентийн хамтын ажиллагааны гэрээ, Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээр, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу хүлээн авагч байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх;
2.6.5.4.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг гүйцэтгэх;
2.6.5.5.Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын статистикийн мэдээг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын стандартын дагуу гаргах;
2.6.5.6.Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн цаасан болон цахим сан бүрдүүлэх;
2.6.5.7.Аж үйлдвэрийн өмчийн салбарын Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;
2.6.5.8.Аж үйлдвэрийн өмчийн салбарт олон улсын болон ижил төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, газар зүйн заалтын хамгаалалтын зохицуулалтаар дамжуулан Монгол Улсын хөдөө, аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.6.6.Стратегийн зургаадугаар зорилт/Зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх/-ын хүрээнд:

2.6.6.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын талаар зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

2.6.6.2.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох;

2.6.6.3.Олон нийтийг зохиогчийн эрх, хамаарах эрхийн мэдээллээр хангах, зохиогчийн эрхийн талаарх сургалт сурталчилгаа явуулах;

2.6.6.4.Зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2.6.6.5.Үндэсний контентийг хөгжүүлэх, экспортлохтой холбоотой бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх, оюуны өмч, зохиогчийн эрхэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах;

2.6.6.6.Интернэтийн орчинд зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.6.6.7.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтыг боловсронгуй болгох.

2.6.7.Стратегийн долоодугаар зорилт/Оюуны өмчийн үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх замаар инноваци, технологи дамжуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх/-ын хүрээнд:

2.6.7.1.“Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.6.7.2.Олон улсын хайлтын системд Монгол улсын оюуны өмчийн мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулах;

2.6.7.3.Патентийн мэдээллийн ашиглалтын сургалтыг зохион байгуулах, патентийн мэдээллийн хайлтад суурилсан технологийн мэдээллийг ашиглах зөвлөмж, заавар гаргах;

2.6.7.4.Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай байгуулсан “Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн үндэсний сүлжээ”-ний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, технологи ба инновацийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.6.7.5.“Олон улсын патентын, барааны тэмдгийн, бүтээгдэхүүний загварын мэдээллийн сангуудад холбогдох, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах ДОӨБ-ын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах;
2.6.7.6.Гарааны компани, шинжлэх ухаан, технологийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах;
2.6.7.7.Технологид суурилсан бизнесийн, энтрепренёрийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авах;
2.6.7.8.Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулах;
2.6.7.9.Үндэсний болон орон нутгиийн брэнд бий болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
2.6.7.10.Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх.

2.6.8.Стратегийн наймдугаар зорилт/Үйл ажиллагааны хяналтыг боловсронгуй болгох/-ын хүрээнд:

2.6.8.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн хяналтын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох;
2.6.8.2.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний орон нутаг дахь салбар, нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх;
2.6.8.3.Оюуны өмч, улсын бүртгэлийн зөрчлөөсурьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааг боловсронгуй болгох.

2.6.9.Стратегийн есдүгээр зорилт /Хамтын ажиллагааг хөгжүүлэх/-ын хүрээнд:

2.6.9.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.6.9.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээний чиглэлүүдээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй хамтран ажиллах.

2.6.10. Стратегийн аравдугаар зорилт /Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг цаг үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох/-ын хүрээнд:

2.6.10.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох асуудлаар холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, танилцуулах;

2.6.11. Стратегийн арваннэгдүгээр зорилт /Байгууллагын хүний нөөцийн чадавхийг байнга нэмэгдүүлэх/-ын хүрээнд:

2.6.11.1.Тогтвор суурьшилтай хүний нөөцийн чадварлаг бүтцийг бий болгох, ажлын үр дүнд суурилсан хариуцлага, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.6.11.2.Батлагдсан бүтцэд нийцүүлэн хүний нөөцийн судалгаа, нөхөн хангалтыг оновчтой зохион байгуулах;

2.6.11.3.Албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

2.6.12. Стратегийн арванхоёрдугаар зорилт /Байгууллагыг санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх/-ын хүрээнд:

2.6.12.1.Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах, хяналт тавих;

2.6.12.2.Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагынаж ахуйн үйлажиллагааг эрхлэн явуулах, холбогдох хангалт, үйлчилгээг зохион байгуулах.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь