Гадаад паспортын энгийн үйлчилгээ
2016 оны 11-р сарын 14, Даваа гариг, 12:21

Гадаад паспортын энгийн үйлчилгээний үнэ хураамж, дансны дугаар, бүрдүүлэх материал

 

 

Энгийн гадаад паспортын бүрдүүлэх материал

1.

Иргэний үнэмлэх эх хувь, биечлэн ирнэ. /лавлагаа, хуулбар/

2.

Цээж зураг 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь

3.

Төлбөрийн баримт 3 ширхэг /Нийт 32500₮/

16-с доош насны хүүхдэд бүрдүүлэх материал

1.

Төрсний гэрчилгээ, (хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон шийдвэр)-ний эх хувийг хуулбарын хамт

/ Хуулбарт дээрх баримтууд цаасан дээр хувилах/

2.

Цээж зураг 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь

3.

Төлбөрийн баримт 3 ширхэг /Нийт 32500₮/

Үйлчилгээний үнэ хураамж, дансны дугаар

Үйлчилгээний төрөл

Хүлээн авагч

Банк

Үнэ

1.

Гадаад паспортын үнэ (Хүчинтэй хугацаа 5 жил)

ОӨУБЕГ

1401001093 /Голомт банк/

5001274790 /Хас банк/

106000018212 /төрийн банк/

18800

2.

Улсын тэмдэгтийн хураамж

ОӨУБЕГ

1401002649 /Голомт банк/

5001122188 /Хас банк/

106000002476 /төрийн банк/

5000

3.

Паспортын бичилтийн үнэ

Титан ХХК

1401001218 /Голомт банк/ 106000019339 /төрийн банк/

8700

Санамж

1.

Цээж зураг: 1 гаралтын 90% нь толгой, эгц урдаас харсан, нүдний шилгүй, дух, чих ил гарсан, өнгөний ялгарал сайн, гэрэл ойгоогүй, сүүдэр тусаагүй цагаан дэвсгэртэй, ямар нэгэн дүрэмт болон лам хувцасгүй, засваргүй олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ICAO/-ын стандарт хангасан байх. Зурагнаас татуулж буулгасан зургийг хүлээн авахгүй.

2.

Иргэн заавал биечлэн ирж хурууны хээ уншуулж захиална.

3.

Захиалсан өдрөөс хойш 10 хоногийн дараа гарна.

4

Яаралтай 3 хоног болон сунгалтын үйлчилгээ 100 айл дахь паспортын хэлтэст хийгдэнэ.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь