Бүртгэл, арга зүйн хэлтэс

Чиг үүрэг:

  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан иргэний бүртгэлийг хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хөтлөх, бүртгэлээс хасалт хийх, иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх;
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Дүүрэг, хорооны улсын бүртгэгчийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ерөнхий хяналт тавих;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, үндэсний энгийн гадаад паспорт, олгох, хүчингүй болгох;
  • Иргэний баримт бичгийн улсын үзлэг зохион байгуулах, хаягийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх;
  • Монгол Улсын хүн амд регистрийн дугаарыг боловсруулж тараах,   цахим   мэдээллийн  санд  тулгалт  хийх,   галиглах,   регистрийн  дугаар аваагүй, давхардсан болон хүйс зөрүүлэн буруу олгогдсон дугаарыг шалгаж холбогдох баримтыг үндэслэн засах, шинээр олгох;
  • Иргэний хаягийн нэгдсэн ангиллыг эрхлэн хөтлөх;
  • Үндсэн мэдээллийн санд бүртгэлгүй, зөрчилтэй бүртгэгдэн залруулсан бүртгэлийг санд оруулах, мэдээллийн санд орсон хуурамч мэдээллийг илрүүлж холбогдох газарт шилжүүлэх, мэдээллийн сангаас хасах;
  • Иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн анкет-маягтаар архивын сан хөмрөг бүрдүүлэх;
  • Хувийн хэрэгжсэн архивын сан үүсгэх, архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Иргэний архивын сангаас шаардлагатай лавлагааг иргэн, байгууллагын хүсэлтээр олгох;
  • Иргэний бүртгэлийг үндэслэн архивын эх баримтад өөрчлөлт хөдөлгөөнийг тусгах;
  • Иргэний паспорт, иргэний үнэмлэх, регистрийн дугаарын холбогдох баримтыг архивын санд шалгах, эргэлзээтэй болон хүчингүй болгосон баримт бичгийг шалгаж архивын материалыг үндэслэн баталгаажуулах;
  • Иргэний баримтын архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, архивын аюулгүй ажиллагааг хангах.
  • Бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, баяжилт хийх, цахим хэлбэрт оруулж хадгалах;
  • Иргэний бүртгэлийн мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах болон хуульд заасан бусад чиг үүрэг.
 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь