Гэрлэлт сэргээснийг бүртгэх
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 12:13
Тайлбар: Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээснийг бүртгэнэ. Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж нөхөр эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлт гаргасан бөгөөд нөхөр, эхнэр өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж бүртгэнэ.
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын Их хурал Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2009.06.25 5 дугаар зүйлийн 5.3.4 http://www.legalinfo.mn/law/details/511?lawid=511
МУ-ын хууль Улсын Их хурал Иргэний бүртгэлийн тухай хууль 1999.10.14 15 дугаар зүйл http://www.legalinfo.mn/law/details/297?lawid=297
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох 2010 237
ЗГ-ын агентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Иргэний улсын бүртгэл хөтлөх журам 2013 5 дугаар зүйл 527
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Өргөдөл Хувь хүн өөрөө Нөхөр, эхнэр хамтран гэрлэлт сэргээх тухай өргөдлөө бичих
Гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Гэрлэлт цуцалсны гэрчилгээ
Шийдвэр Шүүх байгууллага Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр
Лавлагаа Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар Нөхөр буюу эхнэр өөр хүнтэй гэрлээгүй тухай лавлагаа авах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Бүртгэл хөтлөх, гэрчилгээ олгох Дүүрэг, хорооны улсын бүртгэгч 5 минут 10 минут Оффлайн, онлайн програмд бүртгэх, мэдээллийн санд шивж оруулах, бүртгэлийн дэвтэр хөтлөх, гэрлэсний гэрчилгээ бичиж олгох 1
Баталгаажуулах Улсын ахлах бүртгэгч 5 минут 10 минут Мэдээллийн санд шивж оруулсан ИУБ-15 маягтыг эх материалтай тулган хянаж, мэдээллийн санд баталгаажуулах. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 2500 0 0 0 2500
Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 30 хоног/
 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь