Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:01
Тайлбар: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийш эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын Их Хурал Иргэний хууль 2002.01.10 108 дугаар зүйл http://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299
МУ-ын хууль Улсын Их Хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003.06.19 13 дугаар зүйл http://www.legalinfo.mn/law/details/87?lawid=87
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 www.legalinfo.mn
ЗГ-ын ангентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.17 5 дугаар зүйлийн 5.1 burtgel.gov.mn
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Мэдүүлгийн маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Мэдүүлгийн маягт бөглөх
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Гэрээнд оролцогч талуудын  иргэний үнэмлэхний хуулбар
Төрсний гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Өмчлөгч нь насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
Гэрээ Нотариатын байгууллага Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх хэлцэл /Тухайн эд хөрөнгийн орших нутаг дэвсгэрийн харьяа нотариатаар гэрчлүүлэх/
Гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна. 1
Мэдүүлгийн шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулна. 1
Хариуцсан бүртгэгч мэдүүлгийг хянаж бүртгэх Улсын бүртгэгч 1 өдөр 5 өдөр Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх хэлцлийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
Энгийн 8000 0 0 8000 8000
Яаралтай 16000 0 0 16000 16000


Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 1-5 хоног

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь