Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:01

Тайлбар: Үрэгдүүлсэн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу УБЕГ-ын даргын хүчингүй тушаалд оруулж дахин олгоно.

Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын их хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003.06.19 18 дугаар зүйлийн 18.6 www.legalinfo.mn
МУ-ын хууль Улсын их хурал Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ 2002.06.07 www.legalinfo.mn
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 www.legalinfo.mn
ЗГ-ын ангентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.17 10 дугаар зүйлийн 10.1-10.4, 10.7 burtgel.gov.mn
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар
Төрсний гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Өмчлөгч нь насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
Өргөдөл Хувь хүн өөрөө Өмчлөгч өөрөө бичгээр гаргасан өргөдөл байх бөгөөд тухайн эд хөрөнгийг хамтран өмчилдөг бол бүх хамтран өмчлөгчид хүсэлтэнд гарын үсэг зурна.
Маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийн маягт авч бөглөх
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.
Сонин Хувь хүн өөрөө Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай сонинд зар өгөхдөө үрэгдүүлсэн гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг тодорхой бичнэ. Мэдүүлэгт зарлуулсан сонингоо эх хувиар нь хавсаргах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна. 1
Мэдүүлгийг шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулна. 1
Хариуцсан бүртгэгч мэдүүлгийг хянаж бүртгэх Улсын бүртгэгч 30 өдөр 30 өдөр УБЕГ-ын даргын тушаалаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож гэрчилгээг нөхөн олгоно. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 20000 0 0 0 20000


Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 30 хоног

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь