Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:03
Тайлбар:Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, хаяг, зориулалт өөрчлөгдсөн тохиолдолд өмчлөгчийн хүсэлт, холбогдох бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлтийг оруулдаг.
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын их хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003.06.19 www.legalinfo.mn/law/details/87?lawid=87
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 www.legalinfo.mn
ЗГ-ын ангентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.17 burtgel.gov.mn
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Дүүргийн бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийн маягт авч бөглөх
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Хуулбар
Төрсний гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Хуулбар
Өргөдөл Хувь хүн өөрөө Өмчлөгч өөрөө бичгээр гаргасан өргөдөл
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.
Нэмэлт баримт бичиг Хувь хүн өөрөө Бүртгэл өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг нотлолсан бусад баримт /Хаяг өөрчлөгдсөн тухай тодорхойлолт/
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна. 1
Мэдүүлгийн шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулах 1
Хариуцсан бүртгэгч мэдүүлгийг хянаж бүртгэх Улсын бүртгэгч 5 өдөр 5 өдөр Эрхийн улсын бүртгэлд зохих, нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байна. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 8000 0 0 0 8000

Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 5 хоног

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь