Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:05

Тайлбар: Үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж болох үнийн дүнгийн дээд хязгаарыг тодорхойлж улсын бүртгэлд тэмдэглүүлсэн байвал зохино.

Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын Их Хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003.06.19 28 дугаар зүйлийн 28.1-28.3 lwww.legalinfo.mn/law/details/87?lawid=87
МУ-ын хууль Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 16 дугаар зүйлийн 16.3,  17 дугаар зүйлийн 17.2, 39 дүгээр зүйлийн 39.3 legalinfo.mn; burtgel.gov.mn
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 legalinfo.mn; burtgel.gov.mn
ЗГ-ын ангентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.17 5 дугаар зүйлийн 5.1 burtgel.gov.mn
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Мэдүүлгийн маягт бөглөх
Гэрээ Арилжааны банк Зээлийн болон үндсэн гэрээ /нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх бол нэмээлт өөрчлөлт оруулсан тухай гэрээ/
Гэрээ Арилжааны банк Барьцааны гэрээ/нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх бол нэмээлт өөрчлөлт оруулсан тухай гэрээ/
Иргэний үнэмлэх Дүүргийн бүртгэлийн хэлтэс Барьцааны хөрөнгийн өмчлөгч нь иргэн бол цахим үнэмлэхний хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар /шаардлагатай бол хурлын тогтоол шийдвэр хавсаргагдана/
Гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/эх хувь/
Барьцаалбар Банк Барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхээр гэрээнд заагдсан бол барьцаалбар
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна. 1
Мэдүүлгийг шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулна. 1
Хариуцсан бүртгэгч мэдүүлгийг хянаж бүртгэх Улсын бүртгэгч 1 өдөр 3 өдөр Барьцааны гэрээний агуулга Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тусгасан байна. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 0 0 0 0 0

Төлбөрийн нэмэлт тайлбар: Барьцаагаар хангагдах үнийн дүнтэй бол үнийн дүнгээс үйлчилгээний хураамжыг тооцож, барьцаагаар хангагдах үнийн дүнгүй бол зээлийн хэмжээнээс үйлчилгээний хураамжыг тооцож энгийн 0,05%, яаралтайгаар 0,1% төлбөр авна.
Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 1-3 хоног

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь