Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгэх
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:18

Тайлбар: Гэрээслэл, өв залгамжлах эрхийг нотариатаар олгосон гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ.

Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын Их Хурал Иргэний хууль 2002.01.10 515 дугаар зүйл http://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299
МУ-ын хууль Улсын Их Хурал Нотариатын тухай хууль 2011.02.10 25 дугаар зүйлийн 25.1.4 http://www.legalinfo.mn/law/details/400?lawid=400
МУ-ын хууль Улсын Их Хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003.06.19 13 дугаар зүйл http://www.legalinfo.mn/law/details/87?lawid=87
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 www.legalinfo.mn
ЗГ-ын агентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.07 5 дугаар зүйлийн 5.5. burtgel.gov.mn
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Өв залгамжлагч, хамтран өмчлөгч нарын үнэмлэхний хуулбар
Төрсний гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Өмчлөгч нь насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
Гэрээслэл Хувь хүн өөрөө Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл
Гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
Маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийн маягт авч бөглөх
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна. 1
Мэдүүлгийг шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулна. 1
Хариуцсан бүртгэгч мэдүүлгийг хянаж бүртгэх Улсын бүртгэгч 1 өдөр 5 өдөр Өв залгамжлуулах тохиолдолд уг өргөдөл гаргагч хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг нотариатын байгууллагаас гаргасан шийдвэр, гэрээслэлээр гэрчилнэ. 1
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
Энгийн 20000 0 0 0 20000
Яаралтай 40000 0 0 0 40000
Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: Ажлын 5 хоног/
 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь