ХӨРӨНГИЙН ЭРХИЙН ТӨСӨЛ
2011 оны 5-р сарын 24, Мягмар гариг, 22:20

ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСӨЛ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монголын мянганы сорилтын сангаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, бүртгэлийн тогтолцоог сайжруулах, гэр хорооллын газрын өмчлөлийг бүртгэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус газарт 2008 оноос эхлэн “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжиж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх 5 жилийн хугацаанд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл

ажиллагааг боловсронгуй болгох, бүсийн тулгуур төв 8 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн 4 дүүргийн Бүртгэлийн тасаг болон тус газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байрыг засварлан, орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тохижуулах, албан хаагчдыг мэргэшүүлэн сургах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн Хөрөнгийн эрхийн төслийн үр дүнд ойролцоогоор улсын хэмжээнд 75 000 өрх хашааны газраа өмчлөх эрхээ үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэн, газраа зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой болно.

 

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь