ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ СТАНДАРТЧИЛАХ ТӨСӨЛ
2011 оны 5-р сарын 24, Мягмар гариг, 22:20

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Дэлхийн банкнаас 2009 онд хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд эрх зүйн дүн

шинжилгээ хийж бүрэн хуульд нийцүүлэх арга хэмжээг авлаа. Энэхүү төслөөр Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв/хуучнаар/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /хуучнаар/, Татварын ерөнхий газрын даргын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох 310 шийдвэрт дүн шинжилгээ хийж, иргэний, эд хөрөнгийн чиглэлийн 23 шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хуульд нийцүүлсэнээр үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, иргэдэд үйлчилгээг ойлгомжтой болгох, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл боломж бүрдэв.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь