Архивын хэлтэс

Тус хэлтэс нь дарга, лавлагаа мэдээллийн мэргэжилтэн 2, ахлах архивч, архивч 4 нийт 7 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж  байна.
Үйл ажиллагааны чиг үүрэг

•    Баримтыг ангилах, хөмрөгөөр зохион байгуулах
•    Архивт баримт хүлээн авах, нөхөн бүрдүүлэлт хийх
•    Архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх
•    Архивын баримтын хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах
•    Архивын аюулгүй ажиллагааг хангах
•    Архивын баримтаас байгууллага, иргэдэд лавлагаа мэдээллээр үйлчлэх
•    Хөдөө орон нутаг руу шилжин явсан иргэдийн хувийн хэргийг харъяа аймгуудад хүргүүлэх, шилжин ирсэн иргэдийн хувийн хэргийг хүлээн авах, дутуу баримтыг нэхэмжлэх
•    Нийслэлийн хэмжээнд бүртгэлийн архивын талаарх  тайлан, мэдээг жил, улирал, сар, 7 хоногоор нэгтгэн гаргах
•    Дүүргийн бүртгэлийн хэлтсийн иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн архив болон архивчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө, үнэлэлт, дүгнэлт өгөх, сургалт, семинар зохион байгуулах.

Архив бүртгэлийн хэлтэс нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээллийн сүлжээ болон архивын сан хөмрөгөөс ХААТР маягтыг шүүж, нийслэлийн хэмжээнд иргэний паспортын дахин олголтын зургийн баталгаажилт, хууль хяналтын байгууллагад лавлагаа мэдээлэл, иргэдэд тодорхойлолг гаргаж өгөх үйл ажиллагаа явуулдаг.
Тус хэлтэст хэлтсийн дарга З.Хонгорзул, ахлах архивч Д.Жаргалсүрэн, сан хөмрөгийн эрхлэгч Н.Алтанцэцэг, лавлагаа мэдээллийн байцаагч П.Оюунчимэг, архивч, Н.Оюунгэрэл, В.Баярцэцэг, С.Гэрэлтогтох, Г.Цэцэгдэлгэр, Б.Саранчимэг, Т.Баярсайхан, Ю.Хосчимэг, А.Дүүрэнжаргал, З.Гульдарига нар ажилладаг.
Тус хэлтэс нь 5 сан хөмрөгтэй бөгөөд сан хөмрөг 1-д: 1980-1996 онд олгогдож байсан иргэний паспортын ХААТР-1 маягт, иргэний паспорт олголтын бүртгэлийн журнал, Улаанбаатар хотод бүрмөсөн шилжин ирсэн иргэдийг бүртгэсэн журнал, цагдаагаас шилжин ирсэн дахин олголтын журнал, дахин олголтын болон лавлагаа мэдээллийн бүртгэлийн журнал тус тус хадгалагдаж байна. Сан хөмрөг 2, 3, 4-т 1999 оноос олгогдож эхэлсэн иргэний үнэмлэхний ХААТР (21Б) маягт цагаан толгойн үсгийн дарааллаар галиглагдан, сан хөмрөг 5-д иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн маягт, журналууд хадгалагдаж байна.
Мөн Улаанбаатар хотод бүрмөсөн шилжин ирсэн иргэдийн хүний хувийн хэргийг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч сан хөмрөгт байрлуулдаг.

 

Тус газрын байгууллагын архив 2001 онд байгуулагддсан. Одоогийн байдлаар 3128 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаагаас:
Байнга хадгалагдах  ---  193
Түр хадгалагдах     -----  2887
70 жил хадгалагдах ---    48 байна.

Үйл  ажиллагааны үндсэн чиглэл

  • Баримтыг ангилах, хөмрөгөөр зохион байгуулах
  • Архивт баримт хүлээн авах, нөхөн бүрдүүлэлт хийх
  • Архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх
  • Архивын баримтын хадгалалт хамгаалалт
  • Архивын баримтаас байгууллага, иргэдэд лавлагаа мэдээлэлээр үйлчлэх
  • Хөдөө орон нутаг руу шилжин явагсдын хувийн хэргийг харъяа аймгуудад хүргүүлэх, шилжин ирэгсдийн хувийн хэргийг хүлээн авах, дутуу баримтыг нэхэмжлэх
  • Дүүрэг, хороодын ажилтнуудад  мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх
  • Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зэрэг болно

УБЕГ-ын даргын 2011 оны 631 тоот тушаалаар батлагдсан “Иргэний бүртгэлийн архивын үйл ажиллагааны журмын дагуу архивын баримтыг хувийн хэрэг , ХААТР-11 , ХААТР-18, Монгол улсын харъяатаас гарсан иргэдийн, дахин олголтын, бүртгэлийн гэсэн 5 төрлийн 10 сан хөмрөгт 216 м2 талбайд 26807 хадгаламжийн нэгж, 1549 бүртгэлийн дэвтэр хадгалагдаж байна.

Сан хөмрөгийн өрөөний дулааны хэмжээ дунджаар +18-+22, чийгшилтийн хэмжээ дундажаар 20-35 байдаг.
Сан хөмрөгийн өрөө багтаамжгүй болсноос 2012-2013 онд дотоод нөөц бололцоог ашиглан, ажилтнуудын ажлын 5 өрөө, 1 хурлын танхимыг сан хөмрөг болгон 5 сан хөмрөгт нягтруулсан шүүгээ суурилуулах, 10 сан хөмрөгийн өрөөний цонхны төмөр хаалт бэхэлгээг шинэчлэн, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь