"ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" хосуудын гэрлэх ёслолын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
2018 оны 6-р сарын 08, Баасан гариг, 15:10

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ийн хүрээнд анхан шатны нэгжид буюу ЧД-ийн 17-р хороонд "ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" хосуудын гэрлэх ёслолын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 10 хос гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

 

Мөн шинээр мэндэлсэн 2 ихэр болон 2 хүүхдэд төрсний гэрчилгээг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Тус арга хэмжээнд НУБГ-ын бүртгэл арга зүйн хэлтсийн дарга Б.Байгалмаа, ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, 17-р хорооны засаг дарга В.Хүрэлбаатар, ЧДЗТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Мөнхтөр, ИНХ-ын дарга А.Лхагвадорж нар оролцлоо.

 

 

 

 

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь