АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 08:35

Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тус газраас хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, арга зүйн туслалцаа үзүүлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс ирсэн гомдол мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 03 сарын 13-наас 03 сарын 16-ны хооронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байна.
Иргэд Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтантай холбоотой гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаартай утас болон www.iaac.mn вэб сайт, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.   цахим хаягаар ирүүлэх боломжтой.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь