Дистрибьютор Монголиа үзэсгэлэн 2018 PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 1-р сарын 30, Мягмар гариг, 10:11

Монголын эдийн засагт ихээхэн дэмжлэг үзүүлж буй салбарын нэг импортын  салбар жил бүр тэлэн томорч байна. Монголын импортын зах зээлд гадаадын брендийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брендийн оригналь эсвэл хуурамч барааг албан ёсны эрхгүй хэрнээ импортоор оруулж ирдэг өөр байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд өөрсдийнх
нь бараанууд албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь, эрсдэлгүй

гэдгийг ойлгуулах нь чухал байна.

ЗОРИЛГО:
1. Энэхүү үзэсгэлэнгээр Монгол түмний уламжлалт “ЦАГААН САР”-ын баярын бүх төрлийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авах боломжийг нэг дор бүрдүүлэх зорилгоор албан ёсны диллер дистрибютеруудын албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь, эрсдэлгүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэх

2. Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох

3. Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх хүсэлтэй ААН байгууллага, хувь хүмүүст боломжийг олгох, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь