× Судалгаа

☰ Туслах цэс Цаг үе, үйл явдал
Цаг үе, үйл явдал


НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРААС УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019 оны 4-р сарын 04, Пүрэв гариг, 10:18

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргын баталсан “Сургалтын удирдамж”-ийн дагуу Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн нийт 266 албан хаагчдыг хамруулан дараах сургалтыг зохион байгууллаа.
Үүнд:
1.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Мөнхцэцэг “Авлига, авлигын болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан  ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн талаар,  ёс суртахууныг төлөвшүүлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа. Авлигын гэмт хэргийн тухай үндсэн ойлголт, авлигын мөн чанар шалтгаан хор хохирол, авлигын гэмт хэргийн субьект, тухайн гэмт хэрэг үүсэх  нөхцөл шалтгаан, авилгын хэлбэр, төрөл болон урьдчилан сэргийлэх, түүнийг үл тэвчих ёс суртахууныг хэрхэн төлөвшүүлэх,  Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэргийн төрөл, түүнд хүлээлгэх ял шийтгэл, гэмт хэргийн субъект, түүний онцлог, гэрч, хохирогч, мэдээлэгчийг хэрхэн хамгаалах,  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөл, ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар, мөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөл, ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаарх эрх зүйн мэдлэгийг энэхүү сургалтаар олгов.

 
Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа
2019 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 12:37

Дэлгэрэнгүй...
 
НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРААС УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019 оны 4-р сарын 01, Даваа гариг, 11:32

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргын баталсан “Сургалтын удирдамж”-ийн дагуу Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн нийт 266 албан хаагчдыг хамруулан дараах сургалтыг зохион байгууллаа.
Үүнд:
1.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Мөнхцэцэг “Авлига, авлигын болон

Дэлгэрэнгүй...
 
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
2019 оны 1-р сарын 29, Мягмар гариг, 10:12

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын дарга, удирдлагууд оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2019 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 11:39

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий Үзэсгэлэнг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 49-с 1