× Судалгаа

☰ Туслах цэс Харилцагчийн үйлчилгээний хэлтэс
Харилцагчийн үйлчилгээний хэлтэс
2016 оны 10-р сарын 21, Баасан гариг, 10:06

Ажлын байрны зорилго:

Улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэл дэх бүртгэлийн байгууллагын албан хаагчдын хууль бус шаардлагыг таслан зогсоох, иргэдийг мэдээллээр хангах боломжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагын дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт:

1.Хууль тогтоомж, дээд шатны байгууллага, удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх;  
2.Нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар харилцагч /хэрэглэгч/-ийн үнэлгээг асуулгын аргаар судалгаа авч нэгтгэн гаргах;
3.Улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд мэдээлэл, холбооны технологи, иргэдийн оролцоог нэвтрүүлэх талаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх;
4.Бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлж ажиллах;