Иргэний улсын бүртгэлийн системийн шинэчлэлийг энэ онд дуусгана

Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын ахлах бүртгэгч нарт зориулсан цахим сургалтыг өнөөдөр /2020.04.22/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгууллаа.

Сургалтаар “Иргэний улсын бүртгэлийн систем”-ийн нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулах” асуудлаар Иргэний улсын бүртгэлийн газрын улсын  ахлах бүртгэгч Н.Наранцэцэг, “Иргэний улсын бүртгэлийн системийн туршилтыг хэрхэн гүйцэтгэх тухай танилцуулга зөвлөмж” сэдвийн хүрээнд “Интерактив” ХХК-ийн мэргэжилтэн Э.Ундрал, “Иргэний улсын бүртгэлийн зарим бүртгэл хөтлөлтөд анхаарах асуудал” сэдвээр Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Нарангэрэл нар тус тус мэдээлэл хийж, зөвлөмж өгч ажиллав.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд иргэний улсын бүртгэлийн системийн шинэчлэлийн ажил 2018 оноос үе шаттайгаар хийгдэж байна. Уг системтэй холбоотой сургалт удаа дараа зохион байгуулагдаж байгаа ба тестийн үеэр гарсан алдаа, дутагдалыг тухай бүр засаж, иргэний улсын бүртгэгч нараас ирүүлсэн саналыг тусгаад байна. Иргэний улсын бүртгэлийн системийн шинэчлэлийг энэ оны сүүл гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

https://soundcloud.com/user-519937162/20200422a