“Ахмад настан-хэрэглэгч” аяныг өрнүүлж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, “Ахмад настан-хэрэглэгч” аяны хүрээнд тус газраас дараах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Тус аяны хугацаанд нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн газар, хэлтсээр үйлчлүүлж буй ахмад настанд бүртгэлийн үйлчилгээг дараалал харгалзахгүйгээр үзүүлэх;
  • Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийн үеэр зөвхөн “ахмад настан-хэрэглэгч”-д үйлчлэх тусгайлан томилсон албан хаагчаар улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх зэрэг болно.

Тус аян нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдана.