СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ №-4

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ  ХУУЛИАС: 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ

 

64 дүгээр зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

64.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ.

64.2.Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

64.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.

64.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан санал авах байранд санал өгөх журмыг баримтална.

65 дугаар зүйл.Санал авах байранд санал авах ажиллагаа

65.3.Санал авах өдрийн 07:00 цагт санал авах ажиллагаа эхэлнэ.

65.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчдын саналыг энэ хуулийн 65.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.

65.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

65.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.

65.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

65.9.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасны дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.  хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

65.10.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн бичиг баримтад хавсаргана.

65.11.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 65.7, 65.8, 65.9-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ.

65.12.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

65.15.Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.


Print   Email